top
logo


Зөвөлгөө, асуувал хариулья

 

 

 

 

 

Санал асуулга

Манай сайтын талаар
 

Зочдын тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр0
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард0
mod_vvisit_counterНийт хандалт720627

Таны IP: 54.237.98.229

Home
Алдаа
  • DB function failed with error number 1054
    Unknown column 'data' in 'field list' SQL=SELECT session_id, time, guest, data FROM jos_session WHERE '1=1' AND time >= 1416788950
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Танилцуулга

Хүрээлэн нь захирлын ажлын алба; эрүүл ахуй, хүний экологийн; хоол судлалын; биотехнологийн үйлдвэр, сургалт, судалгааны; эрүүл мэндийн сургалт, судалгааны, хор судлалын зэрэг эрдэм шинжилгээний 5 төв, нийгмийн эрүүл мэндийн төв лабораторийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, 140 гаруй орон тоотой, үүний дотор ЭША 60 гаруй, боловсролын болон ШУ-ны доктор 15, МАУА-ын академич 3 хүн ажиллаж байна.

Хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

· Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны холбогдох чиглэлээр батлагдсан төсөл, захиалгын дагуу судалгааны ажил гүйцэтгэж, хэтийн чиглэл, улсын хэмжээнд баримтлах бодлогын үндэслэл боловсруулах, үр дүнг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх боломжийг судлан тогтоох, энэ талаар дээд байгууллагад санал оруулах;

· Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, тусламж үйлчилгээ, хүн амын эрүүл мэндийн байдлыг тандах, үнэлэх, хянах, мэдээлэх, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, судлагааны үндсэн дээр өөрчлөн зохион байгуулах санал боловсруулах;

· Аливаа өвчин эмгэг, осол гэмтэлд хүргэж буй нийгэм, эдийн засаг, байгаль, цаг уур, орчны эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, үр дагаварыг арилгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төрийн бус байгууллагуудтай хамтран гүйцэтгэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэргүүлэх байгууллагын үүрэг гүйцэтгэж оролцох;

· Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний лаборатори нь Нийгмийн эрүүл мэндийн холбогдох мэргэжлийн чиглэл (эрүүл зүйн хими, биохими, нян судлал, вирус, эсийн өсгөвөр, иммунологи, биотехнологийн гэх мэт)-ээр үндэсний хэмжээнд лавлагаа лабораторийн үүрэг гүйцэтгэх, сүлжээг бүрдүүлэх, бусад лабораторийг мэргэжлийн удирдлага, мэдээллээр хангах;

· Анагаах ухааны биотехнологийн эрдэм судлалын асуудлаар үндэсний хэмжээнд тэргүүлэх байгууллагын үүрэг гүйцэтгэх, бусад байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах;

· Сэргийлэх тарилга, дархлаажуулалтын болон эмчилгээ оношлогооны биобэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх, технологийг сайжруулах, импортоор авах зэргээр хэрэглэгчийн захиалга, шаардлага, хэрэгцээнд нийцсэн ханган нийлүүлэгч байх;

· Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өндөр нарийн мэргэжлийн боловсон хүчин, судлаач, сургагч багш бэлтгэх, төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн сургалтын төвүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, сургалтын хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох;

· Ниймгийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод заасны дагуу халдварт ба халдварт бус өвчний тархалтыг тандах, үнэлэх, хянах, өвчлөлийг хязгаарлах, таслан зогсоох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, усан хангамж, ариун цэвэр, хоол тэжээлийн аюулгүй байдал, зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээ зэрэг асуудлууд, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрүүл мэндийн анхны тусламжийн хүрээнд зохион байгуулахад онцгой анхаарч, мэргэжлийн арга зүй, удирдлага, мэдээллээр хангах зэрэг болно.

 

 

bottom

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар 2011 он