top
logo


Зөвөлгөө, асуувал хариулья

 

 

 

 

 

Санал асуулга

Манай сайтын талаар
 

Зочдын тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр0
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард0
mod_vvisit_counterНийт хандалт720627

Таны IP: 54.196.62.23

Home
ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

 

ЭМИЙН БҮРТГЭЛ-LICEMED-ПРОГРАМЫН ЗААВАР

Эмийн бүртгэл /LICEMED/ программыг ашигласнаар та Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн мэдээлэлтэй танилцаж дараах мэдээллүүдийг авах боломжтой. Үүнд:

· Эмийн худалдааны нэр

· Олон улсын нэршил

· Тун хэмжээ

· Эмийн хэлбэр

· Үйлдвэрлэгчийн нэр

· Эмийн сангаас олгох нөхцөл

· Эмийн гадаад байдлын зураг

· Эмийн хэрэглэх заавар /Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар комиссоос баталгаажуулсан/


 

ЭМ ХАНГАМЖИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС  ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ  “ЭМИЙН ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ФОРУМ

Зорилго:
Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын хүрээнд эмийн чанар аюулгүй байдлын талаар тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, зөвлөмж гаргах
Хугацаа:
2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагт Төрийн  ордны их танхимд болно
Хамрах хүрээ:
Төрийн болон хяналт шалгалтын байгууллага,  Эм хангамжийн болон Эрүүл мэндийн байгууллага, Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх байгууллага, Төрийн бус байгууллага тус тус хамрагдана.
Та бүхэн холбогдох мэдээллийг манай цахим хуудас, утас, самбар, мэргэжилтнүүдээс авч, өөрсдийн саналаа ирүүлнэ үү.
Хамтран ажилласан та бүхэнд  амжилт хүсье.
Утас: 310371,  70110892, 93131765,
Өрөө: 205, 104, 105 тоот
Цахим хаяг:
www.webdoctor.mn eruulmendinfo.mn

“ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ” АЯНЫ ДҮН

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргын “Хэлтэс төвийн үйл ажиллагааг сурталчилах тухай” 2012 оны 54 дүгээр тушаалын дагуу Эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль тогтоомжийг сурталчилах аянг 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 21 хоног  зохион байгууллаа.Аянд тус газрын хэлтэс төвүүд, Эм зүйн салбарын төрийн бус байгууллага, Эм хангамжийн байгууллага /Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сан/, Эрүүл мэндийн байгууллага, Нарантуул олон улсын худалдааны төв, иргэд хамрагдлаа.Эмийн зохицуулалтын хэлтсийн үйл ажиллагаатай холбогдолтой мэдээллийн 2-самбарыг шинээр  хийж, эмийн зохицуулалтын чиглэлээр 12 төрлийн 1200 ш гарын авлага /брошур/ боловсруулан үзүүлэнгийн 2 тавиурт  байрлуулан,  “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” зурагт хуудас 3000 ширхэгийг хэвлэн түгээж, www.doh.gov.mn, www.webdoctor.mn,  eruulmendinfo.mn  цахим хуудсаар  эм зүйн салбарын хууль тогтоомжийг сурталчлах” аяны талаарх мэдээллийг байгууллага, иргэдэд шуурхай хүргэсэн.

 

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭМ ЗҮЙЧ, ЭМ СУДЛАЛЫН БАГШ НАР УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦОВ

Уулзалтыг ЗГХА-ЭМГ-ын Эмийн асуудал эрхэлсэн Дэд дарга М.Уранчимэг нээж, 2012 онд ЗГХА-ЭМГ-аас Эмийн зохицуулалтын асуудлаар хийхээр төлөвлөсөн ажлуудаас дурьдсан ба 5 сард болох “Эмийн чанар-аюулгүй байдал” сэдэвт форумд хамтран ажиллахыг уриаллаа.

Уулзалтанд УКТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ШНТЭ, ТЗНЭ, ГССҮТ, АӨСҮТ, Геронтологийн төв, СХДЭМН-ийн  төлөөлөл хүрэлцэн ирж Эрүүл мэндийн сайдын 2005 оны 71 дүгээр тушаал: “Эмийн эмчилгээг зохицуулах хороог байгуулах тухай”, Эрүүл мэндийн сайдын 378 дугаар тушаал: “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов. Дэлгэрэнгүй


“ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨЖ БУЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ СУРТАЛЧИЛАХ АЯН” ЯВАГДАЖ БАЙНА

2010 онд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулинд шинэчилсэн найруулгаар зарим нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн талаархтөрийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, эмийн хаяглалт, тэмдэглэгээнд тавих шаардлага, эмийн хэрэглэх зааврын агуулга мэдээлэл нь монгол хэл дээр байна гэдгийг зааснаар иргэд эмийн хэрэглэх зааврыг төрөлх хэл дээрээ авах боломж бүрдсэн. Иргэдэд эмээрүйлчлэхтэй холбоотой харилцааг сайжруулах зорилгоор эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх гэсэн зүйлийг нэмж эмчийн жор бичилтийг хэвшүүлэх, эмийг жороор олгох эмийн санчийн үүрэг хариуцлагын тогтолцоог зааж өгсөн.

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 6дугаар зүйл, заалт нь манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар ханганаөрийн зохицуулалтыгэрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ гэж заасан.

М.Уранчимэг

Эмийн асуудал эрхэлсэн дэд дарга

Эм зүйн ухааны доктор,

Төрийн удирдлагын менежер, арга зүйч

 

Дэлгэрэнгүй

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль, Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай” 41 дүгээр тушаал болон бусад холбогдох тушаалын дагуу Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг ЗГХА-Эрүүл мэндийн газар зохион байгуулан ажиллах болсонтой холбогдуулан Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмыг танилцуулж байна. Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг эндээс авна уу.

 

ЗГХА-ЭМГ-ЫН ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСЭЭС “ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ”АЯН ЯВАГДАЖ БАЙНА.

Зорилго:

1. ЭМГ-ын даргын 2012 оны “Хэлтэс төвийн үйл ажиллагааг сурталчилах тухай” 54 дүгээр тушаалын дагуу хэлтсийн үйл ажиллагаа, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, холбогдох хууль, тогтоомжийг сурталчилж, байгууллагын үйл ажиллагааны шуурхай нээлттэй байдлыг дээшлүүлэх

2. “Эмийн чанар,аюулгүй байдал” сэдэвт форумыг зохион байгуулах ажлын хүрээнд байгууллага иргэдэд мэдээлэл өгөх

Хугацаа:

2012 оны 04 дугаар сарын 02-ноос 14 хүртэл

Хамрах хүрээ:

ЗГХА-Эрүүл мэндийн газрын хэлтэс төвүүд, Эм зүйн салбарын төрийн бус байгууллага, Эм хангамжийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллага, Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх байгууллага, Нарантуул олон улсын худалдааны төв, иргэд хамрагдана.

Та бүхэн холбогдох мэдээллээ манай цахим хуудас, утас, самбар, мэргэжилтнүүдээс авч өөрсдийн саналаа өгнө үү.

Хамтран ажилласан та бүхэнд амжилт хүсье.

Утас: 70110892, 93131765, 310371

Өрөө: 104, 105, 205 тоот

Цахим хаяг: www.doh.gov.mn, www.moh.mn, www.webdoctor.mn eruulmendinfo.mn

 

bottom

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар 2011 он